Их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам нарын гэрэлт хөшөөг бүтээв
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Монголын эмэгтэйчүүдийн холбооны анхны тэргүүн Д.Пагмадулам нарын гэрэлт хөшөөг СТА, зураач, барималч Т.Цоггэрэл, залуу уран бүтээлч Я.Гансүхийн хамт Эрдэнэт хотод урлан бүтээлээ.
Уран бүтээлчид бүтээлийн судалгааны явцдаа түүхэн баримт, гэрэл зураг, хэвлэлийн материал зэргийг судалж,хөшөөгөө урлажээ.
СТА, зураач, барималч Т.Цоггэрэл хэлэхдээ “Гэрэл зураг түүх өгүүлдэг гэдэг. Олны дунд нэлээн түгээмэл танигдсан гэрэл зургийг түшиглэж, хөшөөний эх загвараа гаргасан. Тэдний зургийг ажихад дүр төрх, хувийн соёл нь гэрэл зурганд тодорхой тусгагдсан байсан нь уран бүтээл хийхэд дөхөм байлаа. Д.Пагмадуламын дүрийг гаргахын тулд нэлээд судалгаа хийсэн. Тухайлбал Д.Пагмадулам нь Хэнтий аймагт төрсөн. Хохь тайж Дамдингийн гэр бүлд өсөж хүмүүжжээ. Гэрийн өндөр боловсролтой, таван хэл төгс эзэмшсэн, царай зүс сайтай, загварлаг эмэгтэй байсан. Харин Их зохиолч эхнэртээ хайртай, бодол оюун төгс, их цэмцгэр сайхан залуу байсныг зураг илтгэж байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.