Элчин сайд Цай Вэньруй Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, "Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Монголын ард түмэн болон Хятад, Монголын харилцаанд хувь нэмрээ оруулж буй бүхий л салбарынханд чин сэтгэлээсээ мэндчилгээ дэвшүүлж байна.
Энэ жил бол Хятад, Монголын харилцаанд 70 жилийн түүхийн шинэ хуудас нээгдэж буй чухал жил бөгөөд дэлхий нийтээр титэмт вирусний цар тахалтай хамтдаа тэмцэж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон бүтээхийг зорьж буй тэмцлийн жил юм. Манай хоёр улсын засгийн газар, ард түмэн харилцан ойлголцох, туслах зарчмаар тахал өвчний эсрэг хамтдаа тэмцэн, эерэг үр дүнд хүрч, бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны 2 сард БНХАУ-д айлчлал хийж, хоёр орны төрийн тэргүүнүүд цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар чухал зөвшилцөлд хүрсэн. Манай хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, ард олны харилцаа улам гүнзгийрч байгаад би маш их баяртай байна.
Хятад улс Монгол Улстай найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд Монгол улстай харилцан эв найрамдалт гадаад харилцааны үзэл баримтлалыг үргэлжлүүлэн, Монголын талтай цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг эрмэлзэж байна.
Монгол Улс улам илүү цэцэглэн хөгжиж, монголын ард түмэн эрүүл энх сайн сайхан байхыг хүсэн ерөөе" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.