Цагдаа нар монгол дээлээр жигдрэн ажил үүргээ гүйцэтгэж байна.

Цагдаа нар монгол дээлээр жигдрэн ажил үүргээ гүйцэтгэж байна.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам эхэлж байна. 

Монголчууд энэ жил наадмаа өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хүрээнд, олон нийтийг хамруулалгүй, цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.

Үндэсний их баяр наадмын нээлтийг “Монгол наадам” контент хэлбэрээр үзэгчдэд хүргэх ба энэ санаачлагын хүрээнд "13-р зуун" цогцолборт бөхийн барилдаан, сур харвааг, Хүй долоон худагт хурдан морины уралдааныг явуулна.

Монгол ахуйг бүх зүйлдээ шингээхийг зорьсон наадамд цагдаа нар хүртэл монгол дээлээр жигдрэн ажил үүргээ гүйцэтгэж байна. Энэхүү зураг нь "13-р зуун" цогцолборт ажиллаж байгаа цагдаа нарынх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.