Улсын хэмжээнд 37.6 мянган эх амаржжээ

Улсын хэмжээнд 37.6 мянган эх амаржжээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилийн байдлаар 37.6 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 493 (1.3хувь)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 27.8 мянга (74.0хувь) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 676 (2.4хувь)-гаар буурчээ.

Нийт амаржсан эхчүүдийн 130 (0.3хувь) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 7 (5.7хувь)-гоор нэмэгдсэн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний хагас жилд 17.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 5798 (25.4хувь)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5071 (74.4хувь)-ээр, цусан суулгаар өвчлөгчид 1209 (52.8хувь)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 729 (75.1хувь)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.