А.Лукашенко Ерөнхийлөгч Х.Баттулгыг Беларусьт айлчлахыг урьлаа
Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан, Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын мэндчилгээ илгээлээ.
Мэндчилгээнд “Минск, Улаанбаатарын харилцаа олон салбарт эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа хүнд машин техник, ХАА-н салбарт бид амжилттай хамтран ажиллаж байна. Монголын Үндэсний баярыг тохиолдуулан, танд баярын мэнд хүргэх ялдамдаа Беларусь улсад айлчлахыг урьж байна. Бидний шинэ уулзалт хоч р орон, ард түмний эв найрамдалд улам их хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэж дурджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.