АНУ-д коронавирусний эмнэл зүйн шинж тэмдэггүй халдвар нэмэгдэж байна
АНУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүмүүсийн 40 хувь нь клиникийн болон эмнэл зүйн шинж тэмдэггүй байгааг тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн эрдэмтэд мэдээлжээ. Энэ тухай өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцууллаа.
Тэрбээр, АНУ-д цар тахлын дунд үед цэнгээний газраар үйлчлүүлсэн залуус болон махны үйлдвэрийн ажилчид олноор халдвар авч байсан бол энэ сараас нийтийн тээврийн жолооч, гал командын ажилчид өвдөж эхэлсэн талаар дурдав.
Манай улсын хувьд, 103 хүн шинээр ажиглалтад орж, 269 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн бөгөөд 2 мянга 988 хүн тусгаарлах байранд байна. Мөн Цэргийн төв эмнэлэгт 48 хүн эмчлүүлж байгаагаас 6 хүний биеийн байдал хүнд байна.
Өнөөдрийн байдлаар, шинэ коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 2 сая 832 мянган хүн халдварлаж, 567 мянган хүн амиа алджээ. Сүүлийн 24 цагийн дотор 214 мянган хүн шинээр халдвар авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.