Тайвань эмэгтэйг нохой нь коронавирус тусахаас аварчээ

Тайвань эмэгтэйг нохой нь коронавирус тусахаас аварчээ

Тайвань эмэгтэй БНХАУ-ын Ухань хот руу гэр бүлээрээ аялалаар явах гэж байх үед нь буюу энэ сарын 13-нд гадаад паспортыг нь нохой нь юу ч үгүй болтол нь зажилсан байжээ.

Тиймд тэрбээр бухимдлаа фэйсбүүк хуудасдаа оруулж, зургийг нь байршуулсан байна. Мөн аялалаа цуцлуулахаас өөр аргагүйд хүрчээ.

Гэтэл хэдхэн хоногийн дараа тус хотод коронавирус ноцтой хэмжээнд хүрч байна гэсэн мэдээг уншаад бухимдал нь хайраар солигдсон байна.

Түүний нохойг Ким гэдэг бөгөөд дараа нь фэйсбүүк хуудасдаа "Ким миний хамгаалагч, сахиусан тэнгэр шиг байлаа" гэжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.