Ухань дахь монгол оюутнуудыг авчрахад 53.000 ам.доллар зарцуулна

Ухань дахь монгол оюутнуудыг авчрахад 53.000 ам.доллар зарцуулна

БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутнаа эх оронд нь тээвэрлэж авч ирэх Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрөөд байгаа.

Иймд шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс болох Ухань хотод тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд тээвэрлэх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэх талаар бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын эрүүл мэнд болон агаарын тээврийн холбогдох байгууллагууд, Ухань хотын гадаад харилцааны газартай Монголд Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа аж. 

Ухань хотод нийт 33 Монгол оюутан байгаагийн 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ бичгээр гаргаж, хоёр нь тус хотод үлдэхээ мэдэгдээд байгаа юм. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53.000 ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Улсын Онцгой комиссооос шийдвэрлэжээ.

Түүнчлэн оюутнуудыг эх оронд нь авчирсны дараах тусгаарлан байршуулж хянах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой комиссын дэд ажлын хэсгээс төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.