АХБ-наас олгож буй 440 мянган ам.долларыг хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалахад зарцуулна

АХБ-наас олгож буй 440 мянган ам.долларыг хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалахад зарцуулна

Азийн хөгжлийн банкнаас /АХБ/ Монгол Улсын хэмжээнд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын нөлөөнөөс үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий 440,000 ам.долларын санхүүжилттэй техникийн туслалцааны дэмжлэг баталсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг дэмжлэгийн хүрээнд ямар ажлууд хийх вэ гэдгийг тодотгон хүргэе.

  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд анхлан үйлчилгээ үзүүлэх хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн албан хаагчид, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хувийн хамгаалах хэрэгсэл, анхны тусламжийн хэрэгслээр хангана.
  • Зөөврийн ЭХО аппаратууд болон цахим хэрэгслээр дамжуулан зөвлөгөө өгөхөд шаардагдах мэдээллийн технологийн техник хангамжийг нийлүүлнэ.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн болон “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор чатбот хөгжүүлнэ.
  • COVID-19 цар тахлын улмаас сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан ХЭҮТ-д сэтгэл зүйч богино хугацаагаар ажиллуулна.
  • Бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх албан хаагчдад зориулсан сургалт, хамгаалах байрны албан хаагчдад зориулсан стресс менежмент болон сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, цагдаагийн байгууллагын сэтгэл зүйчдэд зориулан сургагч багш бэлтгэх сургалтуудыг цахимаар зохион байгуулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.