Дэлхийд 259800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.16/ ээлжит мэдээллээ өглөө.
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ-ын мэдээлснээр, 259800 гаруй шинэ тохиолдол, 7300 нас баралт бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт. АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Перу, ӨАБНУ, АНУ-д 74700 шинэ тохиолдол, 918 нас баралт , нийт 3 630 мянга гаруй, 138700 хүн энджээ. Бразилд 28500 гаруй, 921 нас баралт, нийт 2 сая 74 мянга халдвар авснаас 653 мянга гаруй хүн эмчлэгдэж байна. Энэтхэгт 34800 шинэ, нэг сая 38 мянга гаруй тохиолдол бүртгэгдэв. Японд 662 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 290 нь Токио хотод илэрчээ. Австралид 233 шинэ тохиолдол илэрснээс 217 нь Викториа мужид бүртгэгджээ. БНСУ-д 34 шинэ тохиолдолд, нэг нас баралт бүртгэгджээ. БНХАУ-ын эх газарт 16 шинэ тохиолдол илэрснээс 13 нь Шинжаан Уйгуурын өөртөө засах оронд бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.