COVID-19 тэй холбоотой хилээр зорчих иргэдийн тоо буурчээ

COVID-19 тэй холбоотой хилээр зорчих иргэдийн тоо буурчээ

Завханы Тэс сум ОХУ-ын Тува улсын Резин хошуутай хиллэдэг бөгөөд сүүлийн хоёр жилийн судалгаагаар хилийн зөрчил харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ.

Он гарсаар ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй байна. Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өдөрт дунджаар 40 орчим хүн, 10 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо хоёр дахин буурчээ. Учир нь COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хориотой холбоотой цөөн тооны иргэд ачаа тээврийн жолооч нар хил гарах, орох хөдөлгөөнийг хийж байна. Мэдээж хилээр орох гарах бүрд иргэдийн халууныг хэмжих, заавар зөвлөмжийг өгч байгаа. Тэс суманд хилийн цэргийн 0277-р анги хил хамгаалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хил хамгаалах байгууллага үндсэн 10 чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа талаар хилийн цэргийн 0277-р ангиас мэдээлэв.

Хилээр зорчих иргэдийн дийлэнх нь худалдаа эрхлэгчид байдаг

Арцсуурь дахь хилийн боомтоор эхний хоёрдугаар улиралд 1484 хүн зорчсонооc 741 хүн орж, 743 хүн гарсан байна.

Зорчигчдын 33.7 хувь нь гадаад, 66.3 хувь нь монгол хүн үйлчлүүлжээ. Харин нийт 348 машин боомтоор зорчсоноос суудлын автомашин 338, ачааны таван автомашин орж гарчээ. Энэ хугацаанд ачааны машинаар 77.78 тонн ачаа тээвэрлэсэн байна. Эдгээр ачааны 60 орчим хувь нь хүнсний болон ахуйн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байдаг ажээ. Хилээр орж гарсан иргэдийн ихэнх нь Завхан аймгийн Улиастай болон хойд чиглэлийн Тэс, Баянтэс, Асгат сумын худалдаа эрхлэгч нар байна. Учир нь эдгээр бизнес эрхлэгчид ОХУ-ын Тува улс болон бусад ойр хотуудаас ихэвчлэн хүнсний болон гэр ахуйн бараа авчирч худалдан борлуулдаг ажээ. Ялангуяа томоохон баяр ёслолын өмнө хүнсний барааны татан авалт ихэсдэг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.