Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 16-наас түр зогсооно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ оны 10 дугаар сарын 15-нд болно. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-наас түр зогсоох талаар УБЕГ-аас мэдээллээ.
Улмаар шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу 10 дугаар сарын 16-нд сэргээнэ. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.
Энэ жил болсон УИХ-ын сонгуулийн өмнө, хоёрдугаар сарын 1-нд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож, сонгууль болсны маргаашнаас буюу 6 дугаар сарын 25-наас шилжилт хөдөлгөөнийг хэвийн явуулж эхэлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.