Канадад Уханиас очсон оюутнаас коронавирус илэрчээ

Канадад Уханиас очсон оюутнаас коронавирус илэрчээ

Онтарио мужийн Эрүүлийг хамгаалах газраас мэдээлснээр Канад улсад коронавирусийн дөрөв дэх тохиолдол илэрчээ. Халдвар илэрсэн 20 настай эмэгтэй энэ сарын 23-нд Уханиас ирсэн байсан аж. Бүсгүй Канад руу нисэх үедээ өвчний ямар ч шинж тэмдэггүй байсан бөгөөд байнга маск зүүж байжээ. Түүний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.

Канадад хамгийн сүүлд энэ сарын 28-нд нэгэн эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн билээ. Тэгвэл Саннибрук хотын эмнэлгээс нэгэн өвчтөн бүрэн эмчлэгдэн гарчээ.

Коронавирусээр халдварлан амиа алдсан хүний тоо дэлхий дахинд нийт 258 болоод байна. Нэг өдрийн дотор 45 хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо 10 мянга давжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.