Нүүрсний тээврийн жолооч нарт коронавирусээс сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ өгчээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргасан.
Гэхдээ Монгол Улсын экспорт, импорт зогсохгүй гэдгийг засгаас мэдээлсэн. Түүнчлэн Монголын эдийн засагт чухал нөлөөтэй нүүрсний экспортыг хийж буй компани, аж ахуйн нэгжүүд коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх ёстой байгаа юм.
Тэгвэл "Гашуун Сухайт Авто Зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.01.27-ны өдрийн дугаар А/05 тушаалын №2-т "Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс тээврийн жолооч нарт амны хаалт, гар ариутгагч, резин бээлий үнэ төлбөргүй олгож халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн аж.
Үүрэг болгосны дагуу богинын ачаатай тээврийн хэрэгслийн жолооч нарт, Гэрээт цагдаагийн хэлтэс, Гашуун сухайт Хилийн цэрэг, Гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан албан хаагч, хилийн бүсийн засмал болон шороон замын жолооч нарт амны хаалт, гар ариутгагчийг үнэ төлбөргүй тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, нөхцөл байдлын талаар санал солилцон ажилласан байна.
Түүнчлэн компанийн зүгээс УРИАЛГА гаргасан байна.
Манай компани цаашид ч цаг үеийн нөхцөл байдалтай уялдаж ажиллахаа үүгээр илэрхийлж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас КОРОНАВИРУСТЭЙ холбогдуулж "Дэлхий даяар яаралтай, онцгой байдлыг зарлаад" байна.
Жолооч Та бүхэн коронавирус идэвхтэй байгаа энэ үед амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслээ тогтмол хэрэглэж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг компанийн зүгээс уриалж байна гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.