“COVID-19”-ын эргэн тойронд...

“COVID-19”-ын эргэн тойронд...

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд "COVID-19"-ийн тархалтад хүн хоорондын зай барих арга хэмжээний нөлөөллийг судалжээ. 26 мужийн өвчлөлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 20 мужид хүн амын хөдөлгөөн багассанаар халдварын тохиолдол буурч байгааг тогтоожээ.  Энэхүү судалгаа нь "COVID-19"-ийг бууруулах үр дүнтэй арга бол зай барих гэдгийг баталсан бөгөөд коронавирусийн эсрэг вакциныг өргөн хүрээнд хийх хүртэл хэрэгжүүлсээр байх шаардлагатайг эрдэмтэд зөвлөжээ.

Испани улсын эрдэмтэд нийт хүн амын дундах "COVID-19"-ийн эсрэг сүргийн дархлааг тодорхойлох зорилгоор 35883 айл өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалжээ. Судалгаагаар нийт хүн амын 5хувьд нь эсрэг бие үүссэн ба "COVID-19"-ийн эсрэг бие илэрсэн ч дахин халдварлахгүй гэх баталгаагүй, эсрэг бие хэдий хугацаанд хамгаалдаг нь тодорхой бус байна гэж эрдэмтэд үзжээ. Тиймээс ч цартахлын дараагийн давлагаанаас сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолжээ.

Герман, Австрали зэрэг орны эрдэмтэд олон улсын аялал жуучлал болон цар тахлын хамаарлыг судалсан эдийн засгийн судалгаагаар жуулчдын тоо дунджаар 1%-иар нэмэгдэхэд Коронавируст халдвар авсан иргэд 1.2 хувиар, нас баралт 1.4 хувиар ихсэж байна гэсэн тооцоолол гарчээ.

Иран улсын Техран анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд "COVID-19" зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн, нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг бусад эрхтнүүдийг гэмтээдгийг тогтоожээ. Зарим эмгэг өөрчлөлтүүд нь САРС, МЕРС өвчний шинж тэмдэгтэй давхцаж байгаа бөгөөд судлаачид эмчлэгч эмч нар анхаарах шаардлагатай гэж зөвлөжээ.

Их Британийн Кембриджийн их сургуулийн эрдэмтэд "COVID-19"-тэй эхээс төрсөн 58 нярайн 4 буюу 6.8 хувь нь халдвар авсныг баталжээ. Төрснөөс хойш 1-ээс 2 өдрийн дараа шинжилгээ авсан тул төрсний дараа халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Халдвартай эхийн эхэс болон сүүнээс коронавирус илрээгүй байна.

Япон улсын эрдэмтдийн хийсэн голомтын судалгаагаар диско бараар үйлчлүүлэхэд коронавируст халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр байжээ. Учир нь хүн хоорондын зай барих ямар ч боломжгүй, хүмүүс маш ойрхон зайнаас харьцдаг, харанхуй, бүгчим зэрэг нь халдвар амархан тархахад нөлөөлж байна гэжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав 2020-07-23

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа 2020-07-23

Автомат хариулагч бус, банкны ажилтан танд 24/7 онлайн чатаар үйлчилгээ үзүүлнэ 2020-07-23

ЦЕГ: Х.Нямбаатар сайд арга хэмжээ эхлээгүй байхад утсаар ярьсан 2020-07-23

Биокомбинат, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн үйл ажиллагаатай танилцав 2020-07-23

“COVID-19”-ын эргэн тойронд... 2020-07-23

Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа 2020-07-23

COVID-19: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө 2020-07-23

Урт цагааны бие тамирын заалны хэсгээс нурааж эхэлсэн байна. 2020-07-23

Тамгын газрын ажилтнуудад зориулан мэдээлэл, сургалт зохион байгууллаа 2020-07-23

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат боловсрол, шинжлэх ухаан, спорт, соёлын салбарын сайд, удирдлагуудтай уулзлаа 2020-07-23