Автомат хариулагч бус, банкны ажилтан танд 24/7 онлайн чатаар үйлчилгээ үзүүлнэ

Автомат хариулагч бус, банкны ажилтан танд 24/7 онлайн чатаар үйлчилгээ үзүүлнэ

Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг ХААН Банк харилцагчдынхаа тав тух, хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгийн орчин үеийн, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг билээ. Энэ удаад ч мөн адил харилцагчдадаа үйлчилгээгээ улам ойртуулан, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар өдөр шөнийн аль ч үед хандах боломжийг бүрдүүлэн цахим сувгуудынхаа онлайн чат үйлчилгээг 24/7 болгон өргөжүүлээд байна.

Эрхэм харилцагч та ХААН Банкны албан ёсны Facebook чатаар болон Харилцагчийн мэдээллийн төвийн help@khanbank.com и-мэйл хаяг, www.khanbank.com вэб хуудасны чат болон бусад цахим сувгууд болох Wechat (Khan Bank), Viber (94031917)-аар дамжуулан өдөр бүр 24 цагийн турш, хүссэн үедээ банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээлэл, заавар, зөвлөгөөг түргэн шуурхай авахаас гадна санал, хүсэлтээ ч илэрхийлэх бүрэн боломжтой юм.

Банкны лавлах утас ачаалалтай үед та хүлээж цаг алдалгүйгээр, мөн салбар тооцооны төвүүдэд очих шаардлагагүйгээр, хүссэн үедээ хаанаас ч, хэдийд ч дээр дурдсан цахим сувгуудын чатад хандаарай.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаа буулгавал дараах бөхчүүдийн цол, чимэг нэмэгдэнэ 2020-07-23

Долоодугаар сарын 23-нд болох үйл явдал 2020-07-23

ЭРДЭНЭТ: Сарын эхний 20 хоногт хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 100.4 хувиар биеллээ 2020-07-23

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав 2020-07-23

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа 2020-07-23

Автомат хариулагч бус, банкны ажилтан танд 24/7 онлайн чатаар үйлчилгээ үзүүлнэ 2020-07-23

ЦЕГ: Х.Нямбаатар сайд арга хэмжээ эхлээгүй байхад утсаар ярьсан 2020-07-23

Биокомбинат, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн үйл ажиллагаатай танилцав 2020-07-23

“COVID-19”-ын эргэн тойронд... 2020-07-23

Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа 2020-07-23

COVID-19: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө 2020-07-23