Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар 50 албан хаагч ажиллаж байна

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар 50 албан хаагч ажиллаж байна

Нийслэлийн онцгой комиссын даргын энэ сарын 17-ны 12 дугаар тушаалыг дагуу иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар Тээврийн цагдаагийн албаны 32, НОБГ-ын 18 албан хаагч нийслэлээс орж, гарч байгаа хөдөлгөөнд хяналт шалгалтын постыг ажлуулж байна. Энэ талаар НОБГ-ын Гамшигаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, "Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх 6 хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гараад байна. Үүнээс 4500 тээврийн хэрэгслийг шалгахад 900 орчим зөрчил илэрсэн. Ихэнх зөрчлийн шалтгаан нь гарал үүсэл нь тодорхойгүй мод тээвэрлэх, мал эмнэлгийн зөвшөөрөлгүй, гарал үүсэл тодорхойгүй мал амьтан тээвэрлэх зөрчил байна. Баруун аймгуудад тарваган тахал өвчний улмаас хүний амь нас эрстсэн. Тиймээс тарваганы мах, түүний түүхий эдийг хот суурин газар руу зөөвөрлөн ирүүлэхгүй байх, мэрэгч амьтан болон тарваганы сэг зэмд хүрэхгүй байх, энэ тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг уриалж байна. Тарваган тахал нь COVID-19 халдвартай ойролцоо цар тахал. Хүн амын тал хувь оршин суудаг нийслэл рүү энэ өвчнийг оруулж ирэхгүй байхын тулд мэргэжлийн байгууллагын алба хаагчид 24 цагаар хяналт тавьж байна. Мөн энэ жил хур бороо элбэг зун болж байна. Гол мөрний төвшин олон жилийн дунджаас ихэссэн. Тухайлбал, Туул гол, Хэрлэн гол 10-20 см нэмэгдсэн.  НОБГ, Нийслэлийн цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр өглөө 9 цагаас 21 цаг хүртэл явуулж байгаа. Гэсэн хэдий ч усанд осолдох, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт усанд 2 иргэн живсэн.  Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаа дээрээс иргэн 24 настай иргэн Б  өчигдөр машинтайгаа уналаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн гал түймэр унтраах 30 дугаар анги очиж, иргэний амь насыг аварч, машиныг татан гаргасан. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд, Туул голд 4 иргэн машинтайгаа ороод, машиныхаа  цонхоор гарч чадахгүй байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж, иргэдийг амийг аварсан.

Харин Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст сүмийн хажууд, Туул голд 25 настай эрэгтэй живээд гарч ирэхгүй байна гэсэн дуудлагын дагуу очиход нас барсан байсныг цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Налайх дүүргийн энгэр шандны задгайд Туул голд 11 настай хүүхэд энэ сарын 14-нд 13 цагийн орчим усанд осолдсон. Энэ хүүхдийг эцэг эхийн хүсэлтээр  эрэн хайх ажиллагааг 9 дэх өдрөө үргэлжлүүлж байна. Нийт 100 орчим удаагийн гүний шумбалтыг хийж, эрэн хайх аврах ажиллагааг хийж байгаа боловч цогцсыг одоогоор олоогүй байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тамгын газрын ажилтнуудад зориулан мэдээлэл, сургалт зохион байгууллаа 2020-07-23

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат боловсрол, шинжлэх ухаан, спорт, соёлын салбарын сайд, удирдлагуудтай уулзлаа 2020-07-23

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Өнөөдөр нар гарсан өдөр байлаа 2020-07-23

Диско баараар үйлчлүүлэхэд коронавируст халдварт өртөх эрсдэл МАШ ӨНДӨР 2020-07-23

Дэлхийн банкны төлөөлөгчидтэй 10МВт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа 2020-07-23

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар 50 албан хаагч ажиллаж байна 2020-07-23

Д.Сумъяабазар Ерөнхий сайдтай зодолдсон гэх мэдээллийг үгүйсгэв 2020-07-23

Өчигдөр хийсэн 426 шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ 2020-07-23

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх есдүгээр сард дахин тулалдана 2020-07-23

Коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийж байна 2020-07-23

ГХЯ-ны газрын дарга Ш.Одонбаатар АРФ-ын уулзалтад оролцов 2020-07-23