Гачууртад 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн цэцэрлэг баригдана

Гачууртад 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн цэцэрлэг баригдана

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хейкенс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгонд 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн цэцэрлэгийн зориулалттай барилгыг барих гэрээнд гүйцэтгэгч талын хамт өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус цэцэрлэгийн барилгыг НҮБ-ын Хүүхдийн сан, Солонгосын Хүүхдийн снгийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлэх ба гүйцэтгэгчээр Шилдээд ХХК ажиллах юм.

Түүнчлэн 24 цагийн цэцэрлэгийн уг барилгыг 2020 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.