Б.Жаргалсайхан: Муусайн ч төр засагтай, эмч нартай учраас үгийг нь дагахаас өөр гарцгүй

Б.Жаргалсайхан: Муусайн ч төр засагтай, эмч нартай учраас үгийг нь дагахаас өөр гарцгүй

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн хурлаар олон нийтэд мэдээлэл өгдөг ажилтнууд коронавирусний халдварыг дотооддоо алдах нь цаг хугацааны асуудал гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа. Гэтэл иргэд гадуур гарахдаа, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүхээ больсон байна.

Тэгвэл  “Буян”-гийн гэх тодотголтой Б.Жаргалсайхан иргэдэд хандан  дараах зүйлийг бичжээ.

“Ковид-19”-ээс үүдэлтэй улс орнуудын маргаан дайн дажиндаа тулах магадгүй байдал үүсэв. Америкчууд, Хятад улстай илэрхий дайсагнаж консул, төлөөлөгчийн  газрыг нь хаав. Энэтхэг улс хятадуудтай хил дээрээ мөргөлдөж Тайваньчууд дайтахад бэлэн гэдгээ зарласан байх юм. “Ковид-19”-ийн вакцин туршилтад ээлжлэн гарч байгаа ч үр дагавар тодорхойгүй. Баталгаатай мэдээлэл ДЭМБ ч өгч чадахгүй байна. Коронавирусний хоёр, гуравдугаар давалгаа үүсч, энэ тахал хүн төрөлхтөнөөс салахгүй гэсэн өөдрөг бус хандлага, эрдэмтний мэдэгдэл ч гарч байна. Ийм эгзэгтэй үед монголчуудын уйдах байдал ажиглагдаж маскаа зүүхээ больж (Маск царай муутайгаа нуух, харлахаас хамгаалах гээд олон давуу талтай юм билээ) 11 цагийн мэдээг үгүйсгэж эмч нараа буруутгах аяс гаргах юм. Бид уйдаж, уучилж, урваж болохгүй зүйл бол цар тахал. Монголчууд хана хэрэм мэт эмх цэгц, нэгдмэл байж аюулт тахлыг давсан. Гэтэл одоо "Монголчуудад аль хэдийнэ тусаад сүргийн дархлаа үүсчихсэн", "Засгийн газар худлаа мэдээлэл цацаж байна. Монголчууд цар тахалд яах ч үгүй" гэсэн цуурхал, мэдэмхийрэл нэмэгдсээр. Муусайн ч төр засагтай, эмч нартай учраас тэднийхээ үгийг дагахаас өөр гарцгүй учир анхаарал болгоомжоо ахиад дээшлүүлмээр санагдана. Байдал улам хүндэрч буйг дэлхийн мэдээ үзүүлсээр байтал энд мэдэмхийрч суух хэрэг юун. Бид хүн төрөлхтөнтэй "Үндэс мөчир шиг үүрд хамт" гэдгээ үргэлж санаж явах хэрэгтэй биз дээ” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдварт өвчин судлалын III шатлалын лабораторийн барилгын явцтай танилцлаа 2020-07-24

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2020-07-25

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна 2020-07-25

ДЭМБ коронавирусний эсрэг тэмцэлд нэгдэхийг бүх улс орнуудад хандан уриаллаа 2020-07-25

Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний ой тохиож байна 2020-07-25

Б.Жаргалсайхан: Муусайн ч төр засагтай, эмч нартай учраас үгийг нь дагахаас өөр гарцгүй 2020-07-25

“Пабло Эскобар” киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг МҮОНТ-ээс ШААРДЛАА 2020-07-25

Баянбүрдийн тойргийн хойш чиглэлийн хөдөлгөөнийг түр өөрчлөв 2020-07-25

Коронавирусний халдварт өртөх эсэх нь таны мэдлэг, хандлага, дадлаас шалтгаална 2020-07-25

Д.Нямхүү: 903 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй 2020-07-25

"Таван толгой түлш" ХХК-ийн I,II,III дугаар үйлдвэрт нийт 110 тн түлш үйлдвэрлээд байна 2020-07-25