АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ

АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ

АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид, орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд Хьюстон хот дахь БНХАУ-ын Консулын газрын байр луу орон нутгийн цагаар баасан гарагт нэвтэрчээ.
АНУ-ын эрх баригчид улс даяарх дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан тагнуулын ажиллагаа явуулж байна гэж БНХАУ-ыг буруутгаад, Хьюстон дахь Консулын газраа хаах шаардлагыг энэ долоо хоногийн мягмар гарагт тавьсан юм.

Хар өнгийн бага оврын жийпнүүд, ачааны тэрэгнүүд, цагаан өнгийн хоёр бүхээгтэй тэрэг Консулын газрын өмч рүү нэвтэрсэн ажээ. АНУ тус Консулын газрыг 72 цагийн дотор хаахыг шаардсан юм. “Америкийн оюуны өмч, америкчуудын хувийн мэдээллийг хамгаалахын тулд" уг шийдвэрийг гаргасан гэж тус улсын өндөр албан тушаалтнууд мэдээлжээ.

Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь, Хьюстон дахь Консулын газрыг хаахыг үүрэг болгосон нь хоёр талын хурцадмал байдлыг улам даамжрууллаа гэж хэлжээ. Мөн БНХАУ Чөндү хот дахь Консулын газраа хаахыг АНУ-аас баасан гарагт албан ёсоор шаардсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.