В.Путин, В.Зеленский нар утсаар ярьжээ

В.Путин, В.Зеленский нар утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярих үеэрээ Украины дотоод хямралыг зохицуулах асуудлыг хэлэлцэж, холбоо барих бүлгийн Донбасс дахь зааглах шугам дээр гал зогсоох дэглэмийн хэрэгжилтэнд хяналт тавихад нэмэлтээр арга хэмжээ авах тухай зөвшилцлийг эерэгээр үнэлжээ. 

“Украины дотоод хямралыг зохицуулах асуудлуудыг нарийвчлан хэлэлцсэн. Түүнчлэн Минскийн холбоо барих бүлгийн хүрээнд яриа хэлэлцээний хүчин чармайлтын үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэв. Гал зогсоох дэглэмд нэмэлтээр арга хэмжээ авах бүлгийн хуралдааны үеэр талууд эерэг үнэлгээ өгсөн. Нэмэлтээр авах арга хэмжээ долдугаар сарын 27-ноос хүчин төгөлдөр хэрэгжинэ. Мөн сөргөлдөөнд оролцогч талуудын тохиролцоог болзолгүй дагаж мөрдөхийн ач холбогдлыг онцолсон” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.  

Оросын талаас удирдагчдын баталсан “Нормандын хэлбэрийн” шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нь эн тэргүүний асуудал болохыг онцолжээ.

Украины зүүн нутагт нөхцөл байдлыг зохицуулах асуудлаарх холбоо тогтоох бүлэг энэ долоо хоногт видео бага хурал хийх үеэрээ Донбасс дахь зааглах шугамд гал зогсоох дэглэмийн хэрэгжилтэнд нэмэлт арга хэмжээ авах асуудлыг зөвшилцжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.