Ювентус баг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаагаар хожив
Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн 36-р тойргийн тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, тус лигийг тэргүүлэгч Кристиано Роналдо тэргүүтэй Ювентус багийнхан талбайдаа Сампдориа багийг хүлээн авч тоглов.
Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 45+7 дахь минутанд К.Роналдо оруулж, Сериэ-А лигийн энэ улирлын 31 дэх гоолоо оруулав. Тоглолтын хоёр дахь гоол ч нэг их удсангүй. Хоёрдугаар үеийн 67 дахь минутад Федерико Бернардески гоолдож, Ювентус баг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж, сүүлийн есөн жил дараалан Сериэ-А лигт түрүүлж, Скудеттог хүртэх болзлоо хангав.
Италийн Сериэ-А лигийн хүснэгт 36-р тойргийн дараа:
Ювентус – 83 оноо
Интер Милан – 76 оноо
Аталанта – 75 оноо
Лацио – 75 оноо
Рома – 64 оноо
АС Милан – 60 оноо
Наполи – 59 оноо
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.