ЕХ Хонконгт нийлүүлдэг технологийн экспортыг хязгаарлана
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсантай холбоотойгоор Европын холбоо хариу арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, Хонконгт нийлүүлдэг технологийн экспортыг хязгаарлах аж.Энэ тухай Европын холбооны Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.
Гадаад хэргийн асуудал хариуцсан зөвлөл хэлэлцүүлэг хийсний дараа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 6 дугаар сарын 30-нд баталсантай холбогдуулан ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн дүгнэлтийг гаргасан. Энэхүү баримт бичигт “нэг улс-хоёр систем” зарчимд нийцүүлж Хонконгийн автономийг болон Хонконгийн ард түмэнтэй санаа нэгдмэл байхаа дэмжиж, олон салбарт уялдуулан зохицуулсан цогц хариу арга хэмжээ авахаа тусгаж байгааг дахин батлан мэдэгдэж байна” хэмээн Европын Холбооны Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.
Хонконгийн ашигладаг тоног төхөөрөмж, технологийн экспортыг судлах хязгаарлах нь эдгээр арга хэмжээний нэгт багтжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.