Сөүлийн онгоцоор ирсэн 1 иргэн, 3 хүний цогцосыг ХӨСҮТ-д хүргэлээ

Сөүлийн онгоцоор ирсэн 1 иргэн, 3 хүний цогцосыг ХӨСҮТ-д хүргэлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна. Эдгээр иргэдийг  Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Ворлд Монголиа” зочид буудалд 21 хоног тусгаарлана гэдгийг өмнө нь бид мэдээлсэн. 

Тэгвэл тус онгоцоор ирсэн нэг иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д хүргэхээр авч явжээ. Мөн уг онгоцоор БНСУ-аас гурван цогцос зөөвөрлөж ирсэн бөгөөд дээрх цогцосуудыг мөн ХӨСҮТ-ийн шарил хадгалах байранд хүргэхээр болсон байна. 

ЭХ СУРВАЛЖ https://zindaa.mn/3bu1

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.