Реал Мадрид клубийн довтлогч Мариано Диазаас шинжилгээ авахад коронавирус илэрлээ
Реал Мадрид клубийн довтлогч Мариано Диазаас шинжилгээ авахад коронавирус илэрсэн тухай Sky Sports мэдээллээ.
Долоо хоногийн өмнөөс эхлэн Мариано Диазаас шинж тэмдэг илэрч байсан тул ийнхүү шинжилгээнд хамруулахад вирус илэрчээ.
Халдвар илэрсэн тоглогчийн биеийн байдал тогтвортой, халуурах шинж тэмдэгээс өөр хүндрэл ажиглагдахгүй байгаа гэж Marca сонинд мэдээлсэн байна.
Мариано Диаз нь 2018 оноос Реал Мадрид клубд тоглож буй бөгөөд 18 тоглолтод оролцож дөрвөн гоол оруулаад байна.
Нэгэнт клубийн тоглогчоос илэрсэн тул клубийн бүх тоглогч, алба хаагчдаас шинжилгээ авахаар болжээ.
Удахгүй болох Аваргуудын лигийн тоглолтоос өмнө тамирчдыг тусгаарлаж, дахин хоёр шатны шинжилгээнд хамруулах аж.
Эх сурвалж: Sky Sports
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.