Энэтхэгийн Засгийн газар БНХАУ-ын гар утасны 271 цэсийг шалгана
Энэтхэгийн Засгийн газар БНХАУ-ын гар утасны 271 цэсийг үндэсний аюулгүй байдал, хэрэглэгчдийн нууцлалыг хангах тухай хуулиудыг зөрчиж байгаа эсэхийг шалгана.
Жагсаалтад Хятадын “Шиаоми”, “АлиЭкспресс”, “Алибаба” компанийн гар утасны цэс багтсан байна. Эдгээр компанийн гаргадаг үйлчилгээнд Энэтхэгийн засаг захиргаа анхаарлаа хандуулж, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн, цаашид хориглож ч магадгүй гэж шинжээчид тэмдэглэжээ.
Мөн өчигдөр Энэтхэгийн засаг захиргаа Хятадын гар утасны 47 цэсийг хаасан байна. Учир нь Энэтхэгийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулах магадлалтай гэж үзжээ. Түүнчлэн Хятадад үйлдвэрлэсэн 59 программыг өнгөрсөн сард хаасан байна.
Ер нь Энэтхэгийн талаас ийм хориг тавьж эхэлсэн нь хоёр улсын хил Зүүн Ладакхед гарсан хилийн маргаантай холбоотой гэж шинжээчид үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.