Хабиб Нурмагомедов ирэх аравдугаар сарын 24-нд Жастин Гейтжитай тулалдана

Хабиб Нурмагомедов ирэх аравдугаар сарын 24-нд Жастин Гейтжитай тулалдана

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов ирэх аравдугаар сарын 24-нд Жастин Гейтжитай тулалдахаар болжээ.

Гэхдээ хаана болох нь одоогоор нууцлагдаж байгаа юм байна.

Хабиб Нурмагомедовын хувьд энэ оны эхээр Тони Фергусонтой тулалдах байсан боловч цар тахлын улмаас цуцлагдсан билээ.

Тэдний тулаан 2015 оноос хойш тав дахь удаагаа тийнхүү цуцлагдав.

Гэвч Жастин Гейтжи өнгөрсөн тавдугаар сард Тони Фергусонтой Хабибын оронд тулалдаж хүнд цохилтоор ялж, хөнгөн жингийн түр аваргын бүсний эзэн болсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.