Хятадтай залгаа хилд нэмэлтээр цэргээ байршуулах төлөвтэй байна
Энэтхэг улс тус улсыг БНХАУ-аас тусгаарладаг хяналтын шугам дагуу 35 мянган цэргийн албан хаагчаас бүрдсэн цэргийн анги нэгтгэлүүдээ ойрын хугацаанд байршуулахаар бэлтгэж байна.
Цэргийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хилийн бүсэд нөхцөл байдлыг хэвийн болгох тухай Энэтхэг-Хятадын хэлэлцээр хэрэгжихгүй байгаа бөгөөд одоо үүсээд буй нөхцөл байдлын улмаас тэнд нэмэлт хүч байршуулахаас өөр аргагүйд хүрээд байна гэжээ.
Зүүн Ладакх муж дахь хяналтын шугамаас Хятад цэргүүдээ хэсэгчлэн татсан тухай “The Hindu” сонин мөн мэдээлсэн байна. Энэтхэг энэ үйл явцыг хангалттай гэж үзэхгүй байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.