16 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хүн амины хэргийг илрүүллээ

16 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хүн амины хэргийг илрүүллээ

Одоогоос 16 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргийг цагдаагийн албаныхан нөхөн илрүүллээ.

Хэргийг тодруулбал, 2004 оны тавдугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Т нь модноос дүүжлэгдсэн байдалтай нас барж тухайн үед Дорноговь аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 /Хүнийг санаатай алах/ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.

Тэгвэл уг хэргийг Дорноговь аймгийн харьяат 52 настай эрэгтэй А гэгч нь үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны ХҮнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй А гэгч нь иргэн Т-гийн амь насыг санаатай хохироож модноос дүүжилсэн болохоо мэдүүлсэн ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.