МакГрегор, Мейведер хоёртой тулалдвал Хабибт 180 саяыг өгнө

МакГрегор, Мейведер хоёртой тулалдвал Хабибт 180 саяыг өгнө
ОХУ-ын холимог тулаанч Хабиб Нурмагомедовт маш их мөнгөний санал тавьжээ. Хабибийн менежер Али Абдель-Азизийн мэдэгдсэнээр Арабын тэрбумтнууд Хабибийг холимог тулаанч Конор МакГрегор, мэргэжлийн боксын домог Флойд Мейведер нартай тулаан хийвэл 180 сая евро амласан байна. Гэхдээ тулааныг Саудын Арабын  нийслэл Эр-Риядад зохион байгуулах нөхцөл тавьжээ.

Хабиб Нурмагомедов дөрөвдүгээр сарын 18-нд UFC 249 тэмцээнд АНУ-ын Тони Фергюсонтой тулалдана.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.