Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ таван жилийн дараа дээд зиндаанд дахин түрүүллээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр өндөрлөлөө. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Митакеүмаг давснаар 13 даваа хоёр унаатайгаар башёг тэргүүлсэн юм. Тэрбээр таван жилийн өмнө дээд зиндааны Нацү башёд анх удаа түрүүлж байсан бол ийнхүү дээд зиндааны хоёр дахь түрүүгээ Токиогоос хүртэж чадлаа. Зүүн жигүүрийн тэргүүн бөх ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12 дахь өдрийн барилдааны үеэр баруун өвдгөндөө бэртэл авснаар тэмцээнийг өндөрлүүлээд байсан билээ. Цагдаа озэки цол хүртэн, башёгийн тэргүүн бөхөөр тодорч байсан Г.Ган-Эрдэнэ бэртэлийн улмаас жонидан зиндааны 48 хүртэл чансаа буураад байсан.
Жүрёогоос дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн сүмогийн түүхэн дэх гурав дахь бөх, макүүчи зиндаанаас чансаа буурч Жонидан зиндаанаас эргэж дээд зиндаандаа гарч ирж түрүүлсэн цорын ганц сүмоч болсон юм. Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд хоёр дахиа түрүүлснээр Монгол бөхчүүд Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааны 88 дахь түрүүгээ хүртэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.