Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 11 аймгийн 25 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ. Үүний 51 нь том хүн, 18 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ таван жилийн дараа дээд зиндаанд дахин түрүүллээ 2020-08-03

УИХ-ын гишүүн асан Л.Болдыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилжээ 2020-08-03

Шадар сайд Я.Содбаатар зүүн гурван аймагт ажиллав 2020-08-03

Мэдээллийн технологийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд түлхүү хамтран ажиллахаа илэрхийлэв 2020-08-03

Наймдугаар сард хийх тусгай нислэгийн хуваарь 2020-08-03

Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ 2020-08-03

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна 2020-08-03

Монгол оюутнуудыг гадаад сургах талаар сөрөг, туйлширсан мэдээлэл түгээхгүй байхыг хүслээ 2020-08-03

БНХАУ-аас 30 мянган хонио амьдаар нь авах хүсэлт гаргажээ 2020-08-03

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайлан цахимжуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2020-08-03

Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд 2020-08-03