БНХАУ-аас 30 мянган хонио амьдаар нь авах хүсэлт гаргажээ
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д 30 мянган хонь хандивлахаар болсон билээ. Тэгвэл БНХАУ-ын талаас 30 мянган хонио амьдаар нь авах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг "БНХАУ-ын талаас 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагаа өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээргэ авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон. Одоогоор хонио цуглуулж байна. Ирэх сард багтаж эхний ээлжийн хонийг шилжүүлэхээр төлөвлөсөн: Нөгөө талаас хонио амьдаар нь авахаар ярилцсан" хэмээн ярьжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.