Ховд, Онон, Балж, Сөгнөгөр гол үерийн аюултай түвшинг 5-55 см даван үерлэж байна

Ховд, Онон, Балж, Сөгнөгөр гол үерийн аюултай түвшинг 5-55 см даван үерлэж байна

Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хангай нурууны арын Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-110 см нэмэгдэж, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Бэлтэс, Тэрэлж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см даван үерлэж, Ховд, Онон, Балж, Сөгнөгөр голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.   

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэгдүгээр ангид элсэгчдийг өнөөдрөөс бүртгэнэ 2020-08-03

Цэцэрлэгийн цахим бүртгэл явуулахгүй 2020-08-03

ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2020-08-03

Куба улсад суугаа Монгол, Аргентины Элчин сайд нар уулзав 2020-08-03

Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх хэрэгтэй 2020-08-03

Ховд, Онон, Балж, Сөгнөгөр гол үерийн аюултай түвшинг 5-55 см даван үерлэж байна 2020-08-03

Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил эхэллээ 2020-08-03

100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ 2020-08-03

Байгаль хамгаалагчдадаа машин, мотоциклоор хангах шийдвэр гаргалаа 2020-08-03

Дотоодын аялагчид "Ирлээ, явлаа, цэвэр" аялж байна 2020-08-03

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө 2020-08-03