100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өнөөдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц,  хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар барилгын материалын 20 гаруй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр 100 айл орчмын замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан. Харин барилгын материалын худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга онцоллоо.
 Налайхын барилгын материалын паркийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 40 га газарт үйлдвэр барина. Үүний 13 га газарт 100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг оруулах аж. Одоогийн байдлаар 13 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Энэ сард 100 айлд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзана гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн С.Батжаргал хэлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2020-08-03

Куба улсад суугаа Монгол, Аргентины Элчин сайд нар уулзав 2020-08-03

Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх хэрэгтэй 2020-08-03

Ховд, Онон, Балж, Сөгнөгөр гол үерийн аюултай түвшинг 5-55 см даван үерлэж байна 2020-08-03

Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил эхэллээ 2020-08-03

100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ 2020-08-03

Байгаль хамгаалагчдадаа машин, мотоциклоор хангах шийдвэр гаргалаа 2020-08-03

Дотоодын аялагчид "Ирлээ, явлаа, цэвэр" аялж байна 2020-08-03

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө 2020-08-03

Юанийг төгрөгөөр солих своп хэлцлийг 3 жилээр сунгав 2020-08-03

"Зуун айл"-ын барилгын үйлдвэрүүдийг Налайхад байрлуулна 2020-08-03