“Чингис хаан” музейн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг
Шинээр барьж буй “Чингис хаан” музейн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна. Гэхдээ ажлын явцад интерьер, экстерьер болон дотор шугам сүлжээний төлөвлөлтийн зарим шийдэл хүлээгджээ. Үүний зэрэгцээ импортоор оруулж ирэх материалын захиалга хүлээгдэж, улмаар барилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч болзошгүй байна.
Энэ талаар Соёлын сайд С.Чулуун, дэд сайд М.Батбаяр өчигдөр музейн барилгын ажилтай танилцах үеэр барилгын ажлын гүйцэтгэгч компанийн удирдлага танилцуулсан байна.
Соёлын сайд С.Чулуун, “Засгийн газрын бүтэц, бүрдэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор музейн барилга угсралтын ажил зогсох ёсгүй, эрчимжүүлэх хэрэгтэй. Яамны дотоод зохион байгуулалтын асуудал ч үүнд нөлөөлөхгүй. Ажил хариуцаж байгаа хүмүүс гүйцэтгэж байгаа ажлынхаа талаарх мэдээллийг өөр хоорондоо харилцан солилцож, түүнигээ уялдуулж, хамтран ажиллах шаардлагатай” гэдгийг санууллаа. Тэбрээр, шийдэл хүлээсэн асуудлаар судалгааны үндэслэлтэй тодорхой хувилбарууд боловсруулж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Барилгын ажилтай танилцах явцад БШУЯ, Барилгын хөгжлийн төв, Монголын Урчуудын эвлэл, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн төлөөлөл оролцон уулзалт хийлээ. Мэргэжилтнүүд барилга угсралт болон интерьер, экстерьерийн шийдлийн талаар ярилцан салбарын эрдэмтэн, судлаачдын саналыг авч боловсруулсан хувилбарыг ойрын хугацаанд боловсруулж дахин танилцуулахаар тогтлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.