“Хавхгүй нийслэл-2020” аян эхэллээ
Нийслэлийн Байгаль орчны газар “Хавхгүй нийслэл-2020” аяныг байгаль хамгаалагчдын дунд эхлүүлээд байна. Энэ нь манай орны зарим нутаг тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах гэмт хэргийг илрүүлэх, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилготой аян юм.
Ан, амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна. Хавх, урхи ашиглан тарвага агнах нь тарваган тахал өвчин гарах эрсдэлийг нэмдэг.
Нийслэлийн Байгаль орчны газар "Хавхгүй аян"-ыг анх 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрт эхлүүлж, тухайн онд 41 хавх, 2018 онд 38 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан устгажээ. НБОГ энэ оны 6 дугаар сард БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.