“Их зогсолт” хоёр өдөр үргэлжлэв

“Их зогсолт” хоёр өдөр үргэлжлэв

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоож, нөөцгүй тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээг хийдэг  уламжлалтай. Энэ жилийн “Их зогсолт”-ыг  7 дугаар сарын 31-ний 18.00 цагаас 8 дугаар сарын 2-ны 19.00 цаг хүртэл үргэлжлүүлжээ.  

“Их зогсолт”-ын ажилд давхардсан тоогоор 1410 хүн, 103 засварын ажлыг 10 обьектод гүйцэтгэсэн байна. Нийт 330 нэр төрлийн ажлыг таван чиглэлээр хийж туслан гүйцэтгэгчээр Засвар механикийн завод, Барилга засварын цех, Засвар угсралтын цехүүд ажилласан гэж тус үйлдвэрийн ХМОНХ-аас мэдээллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.