АН-ын Их хурал аравдугаар сарын 16-нд болно
АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит XVI хуралдаанаар Үндсэн дүрмийн дагуу өмнөх удирдлагуудыг чөлөөлж, дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын эрх, үүргийг Ц.Туваанд шилжүүлсэн билээ. УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намынхаа Үндэсний бодлогын хорооны ээлжит XVII хуралдааныг зарлаж, МҮЭСТО-нд зохион байгууллаа. Хуралдаанд Үндэсний бодлогын хорооны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа танхимын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Тус хуралдаанаар ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хорооны шийдвэр, АН-ын Их хурлын тов зэрэг асуудлыг хэлэлцсэн. Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороо нь АН-ын Их хурлыг товлох ёстой бөгөөд цар тахал болон удахгүй болох орон нутгийн сонгууль зэрэг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан дараах шийдвэрийг гаргасан байна.
Үүнд, намын даргыг сонгох сунгааг орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулийг орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах, намын Их хурлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр товлон хуралдуулах зэрэг шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.