Умард Солонгос Улс цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн хэвээр байна

Умард Солонгос Улс цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн хэвээр байна

Умард Солонгос Улс цөмийн зэвсгээ боловсруулсан хэвээр байгаагаас гадна баллистик пуужиндаа зориулсан шинэ цөмийн төхөөрөмжийг ч бүтээсэн байж магадгүй гэж “Ройтерс” агентлаг НҮБ-ын нууц тайланг эх сурвалж болгон мэдээллээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэргэдэх БНАСАУ-д тавьсан хоригийг хянах хороонд даваа гарагт танилцуулсан хараат бус шинжээчдийн энэхүү тайланд тэмдэглэснээр бол Умард Солонгос улсаас явуулсан сүүлийн зургаан туршилтаар цөмийн цэнэгт хошуу бүхий баллистик пуужинд байршуулах боломжтой жижиг оврын цөмийн төхөөрөмж боловсруулсан байх магадлалтай гэж зарим улс үзсэн гэнэ.

Үүнээс гадна Умард Солонгос Улс өндөр хэмжээнд баяжуулсан уран, хөнгөн усны туршилтын реакторын барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна гэж энэ баримтад тэмдэглэсэн байна. Гэхдээ яг ямар улс үүнийг баталсан болохыг баримтад мэдээлээгүй гэж “Ройтерс” агентлаг дамжуулжээ.

Умард Солонгос Улсад өдгөө хамгийн хатуу хориг арга хэмжээ үйлчилж байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс авсан 2397 дугаар тогтоолоор бол энэ улс руу газрын тос болон боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх хязгаар тогтоож, улс орнуудаас Умард Солонгосын ажилчдыг 2019 оны сүүлч гэхэд нутаг дэвсгэрээсээ гаргахыг шаардсан. Эдгээр хориг нь Пеньянаас баллистик пуужин, цөмийн зэвсгээ хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлж байгаад авч буй хариу арга хэмжээ юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.