Виктор Цойг дурсах өдөрлөг зохион байгуулна
ОХУ-ын алдарт “Кино” хамтлагийн ахлагч, дуучин Виктор Цойг дурсах үдэш энэ сарын 15-нд болох аж. Алдарт дуучныг нас барсны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ-ын “Первый канал” телевиз Виктор Цойн амьдрал, карьерын хамгийн тод мөчийг хальсан дээр буулгасан кино болон бичлэгүүдийг үзүүлэхээр болжээ.
Тус телевизийн хэвлэлийн албаны мэдээлж байгаагаар энэ үдэш Виктор Цойн тухай баримтат кинонууд мөн түүний оролцон тоглосон кинонуудын гаргах бөгөөд өдөрлөгийн нарийвчилсан хөтөлбөрийг удахгүй зарлах аж.
Эх сурвалж: P3 FM 100.9
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.