Итальд коронавирусээр өвчилсөн хүний бодит тоо зургаа дахин их байж магадгүй гэв
Итали Улсад коронавирусний халдвар авсан хүмүүсийн бодит тоо албан ёсны мэдээллээсээ зургаа дахин их байж магадгүй.
Энэхүү дүгнэлтийг тус улсын ЭМЯ, үндэсний статистикийн байгууллагаас явуулсан судалгаанд тулгуурлан гаргажээ.
Уг мэдээллээс үзэхэд 1,5 сая Итали буюу нийт хүн амын 2,5 хувь нь цусандаа коронавирусний эсрэг биеттэй байсан гэнэ. Судалгааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 25-наас долоодугаар сарын 25-ны хооронд орон даяар 64 660 хүнээс шинжилгээ авахад оролцогчдын 30 орчим хувиас нь эсрэг биет илэрсэн ч өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ.
Үүнээс гадна бүсээрээ томоохон ялгаа гарсан байна. Хойд хэсгийн Ломбардия мужид хүн амын 7,5 хувь нь коронавирусний дархлаатай болсон байхад энэ мужийн Бергамо хотод 24 хувь нь, хөрш Венето мужид 1,9 хувь нь дархлаатай болсон байжээ. Харин өмнөд мужуудад нэг хувьтай байхад Сицилид дөнгөж 0,3 хувьтай байсан гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.