ХӨСҮТ: Халдвар авсан 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ: Халдвар авсан 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  наймдугаар сарын 4-нд гурван лабораторид нийт 615 хүний шинжилгээг хийхэд бүх хариу сөрөг гарсан талаар мэдээлэв.

Тодруулбал,  долоодугаар сарын 15-нд ирсэн Сөүл-Улаанбаатар, долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар, долдугаар сарын 22-нд Австрали-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Мөн тандалтын зорилгоор Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 16 хүн, ХӨСҮТ-д тусгаарласан 2 хүн, ажиглах байр болон ХӨСҮТ-ийн Халдвартын эмнэлэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулж байгаа 19 эмч мэргэжилтэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарласан 2 хүн, Замын-Үүд боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байсан 100 жолоочийн шинжилгээнд вирус илрээгүй байна.

Түүнчлэн өнгөрсөн сарын 12, 14-нд Афганистанаас ирсэн 14 энхийг сахиулагч эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ.

Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 293 байгаа бөгөөд үүнээс эдгэрсэн 244, эмчилгээнд 49 хүн байна. Эмчлүүлж баайгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 46 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.