Хатан хаан II Елизавета эмгэнэл илэрхийлжээ
Их Британийн хатан хаан II Елизавета Ливаны нийслэл хотод болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр хааны гэр бүлийн албан ёсны “Твиттер” хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.
“Бейрут хотын боомтод дэлбэрэлт болсон тухай мэдээлэлд хунтайж Филипп бид хоёр гүнээ харамсаж байна. Амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн, орон гэрээ алдсан хүмүүсийн гэр бүл, найз нөхдийнх нь төлөө бид залбирч байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Германы канцлер Ангела Меркель мөн Ливаны Ерөнхий сайд Хасан Диабт эмгэнэл илэрхийлжээ. Их хэмжээний хохирол учруулсан дэлбэрэлтийн талаарх мэдээлэл намайг маш их цочирдууллаа хэмээн тэрбээр мэдэгдээд, болсон явдалд гүнээ харамсаж буйг амиа алдсан, бэртэж гэмтсэн хүмүүсийн ар гэрийхэн, ойр дотныхонд дамжуулахыг А.Меркель Ливаны Ерөнхий сайдаас хүсжээ.
Германы Төрийн тэргүүн Франк-Вальтер Штайнмайер мөн Ливаны Ерөнхийлөгч Мишель Аунд эмгэнэл илэрхийлж, Ливаны оршин суугчдад тусламж үзүүлэхийн тулд Герман чадах бүхнээ хийнэ гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.