Хилсээр ял сонссон эр 27 жилийн дараа суллагджээ
БНХАУ-ын Ардын шүүхээс бага насны хоёр хүүхдийн амь насыг хохироосон гэх үндэслэлээр ял сонссон Жан Юүхуань 27 жилийн дараа буруугүй болох нь тогтоогдож суллагджээ.
Хэргийн газраас олдсон баримт болон өөрийгөө буруугүй гэдгийг нотлох баримт хангалтгүй байсан учраас 1995 онд Жаньши мужийн шүүх цаазын ял оноосон юм.
Харин үүнээс хоёр жилийн дараа цаазын ялыг нь бүх насаар нь хорих ял болгон өөрчилжээ.
Бүх насаар хорих ял оноосноос 20 жилийн дараа 2017 оны наймдугаар сард Жаньши хотын ардын дээд шүүхэд өргөдөл гаргаж улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Хоёр жил гаруй мөрдөн шалгасны эцэст хэрэгт өөр эд мөрийн баримт олдож, цусны дээж болон бусад эд эсийн шинжилгээгээр хэрэг үйлдээгүй болохыг нь тогтоожээ.
Жаньши хотын Ардын шүүх түүнээс болон түүний гэр бүлээс хүлцэл ирж хэргийг нь цагаатгаж, хоригдсон 9778 хоногийн нөхөн төлбөрийг улсаас гаргуулахаар болсон байна.
Хилсээр ял сонссон Жань Юухуань Хятадын түүхэнд хилсээр хамгийн удаан шоронд хоригдсон хүн болжээ.
Эх сурвалж: SCMP
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.