Абиг зодог тайлуулахгүй ч хагас жилийн хугацаанд дэвжээнд гарах эрхийг нь хаслаа

Абиг зодог тайлуулахгүй ч хагас жилийн хугацаанд дэвжээнд гарах эрхийг нь хаслаа

Мэргэжлийн сүмо бөхийн комүсүби асан Аби хэдхэн хоногийн өмнө сүмо бөхийн холбоонд зодог тайлах хүсэлтээ хүргүүлсэн тухай манай сайт өмнө нь уншигч танаа хүргэсэн билээ.

Тэгвэл түүний хүсэлтийг тус холбоо хүлээн авч үзэхдээ “Зодог тайлахад үндэслэл алга. Харин башё өнжүүлэх шийдвэр гаргав” гэжээ.

Ингэснээр тэрбээр хагас жилийн хугацаанд башёд барилдах эрхгүй болсноос гадна дэвжээнийх нь багш сэкивакэ асан Тэраогийн цалинг 20 хувиар зургаан сарын турш хасахаар шийдвэрлэжээ.

Абигийн тэрхүү шийдвэр нь сая болж өнгөрсөн башёгийн үеэр сүмогийн холбооноос гаргасан дүрмийг зөрчиж, доод зиндааны бөхтэйгээ гадуур сэлгүйцсэнд байгаа юм.

Иймд тэрхүү макүшита зиндааны бөх Гокүшиндог хоёр башёд барилдуулахгүй байхаар шийдвэрлэж, Нишикидо дэвжээний багшид нь хатуу сануулга өгчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Атомын бөмбөгдөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв 2020-08-06

ОХУ-д коронавирусний халдварын 5267 тохиолдол шинээр илэрчээ 2020-08-06

Бейрутад болсон дэлбэрэлтийн хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар 2020-08-06

Нөхрийнхөө араг ясыг тээвэрлэж явсан эмэгтэйг саатуулжээ 2020-08-06

Кристиано Роналдо гурван давхар харшаа 4.1 сая ам.доллараар заржээ 2020-08-07

Абиг зодог тайлуулахгүй ч хагас жилийн хугацаанд дэвжээнд гарах эрхийг нь хаслаа 2020-08-07

Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай 2020-08-07

Европын комисс 33 сая гаруй еврогийн санхүүжилт Ливанд олгожээ 2020-08-07

БНХАУ-ын хойд нутагт тарваган тахлын дэгдэлт бүртгэгджээ 2020-08-07

“Facebook” компанийн ажилтнууд ирэх оны 6 дугаар сар хүртэл гэрээсээ ажиллана 2020-08-07

Фэйсбүүк “TikTok”-той өрсөлдөхүйц видео бичлэгийн цэсийг танилцуулж байна 2020-08-07