Бейрутад болсон дэлбэрэлтийн хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар

Бейрутад болсон дэлбэрэлтийн хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар

Ливаны нийслэл Бейрутад болсон том хэмжээний дэлбэрэлтийн эх үүсвэр болох 2750 тонн аммиакийн шүү буюу аммонийн нитратын цаад эзэн тодорхой боллоо. Бордоонд ашигладаг энэ бодисыг Гүржийн Батуми боомт хотоос Мозамбик руу Оросын иргэн Игорь Гречушкины эзэмшлийн хөлөг онгоцоор тээвэрлэж явсан ч 2014 онд Бейрутын боомтод татвараа төлөөгүйн улмаас саатуулсан гэдгийг хөлгийн ахмад байсан Борис Прокошев нь мэдэгдсэн байна.

Ливаны засаг захиргаа далайчдыг явуулалгүй саатуулж, харин Игорь Гречушкин тэдний цалин хөлсийг төлөхгүй удсан гэнэ. Тиймээс багийн ахмад Прокошев болон Украины гурван иргэн гээд хөлөг онгоцонд үлдсэн дөрвөн далайчин түлшээ зараад өмгөөлөгч хөлслөн гэртээ харих зөвшөөрөл авч байсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна. Ингээд ачааг Ливаны Тээврийн яамны мэдлийн агуулахад буулгаж, хөлөг онгоц нь удалгүй живжээ. Ахмадын хэлсэн үгийг 2014 оноос хойших хэвлэлүүдэд ч баталж байна.

Аммоний нитратын эзэн, Оросын Хабаровск мужийн харьяат Игорь Гречушкин өдгөө Кипрт амьдардаг, Киприйн аюулгүйн албанаас Бейрутын дэлбэрэлттэй холбогдуулан түүнийг эрэн сурвалжилж байгаа гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Аммоний нитратыг хөлөг онгоцноос боомтын 12 дугаар зогсоолын агуулахад хадгалж, устгалд оруулахаар зэхэж байсан юм байна. Гаалийн ажилтнууд 2014-2017 оны хооронд нийт 5 удаа энэ бодисын зарим хэсгийг армид шилжүүлэх, хувийн компанид зарах, гадаадад экспортлох хүсэлт гаргаж байжээ. Харин саяханы шалгалтаар агуулахын урд хананд цоорхой үүссэн, түүгээр нь хэн ч нэвтрэх боломжтой болсон тул энэ нүхийг бөглөх зорилгоор гагнуурын ажил хийсэн, энэ үеэр оч үсэрч, дэлбэрэлт гарсан гэжээ.

Бейрутын тэнгисийн боомтын агуулахад мягмар гарагт гарсан дэлбэрэлтийн улмаас 137 хүн амиа алдсан бол гэмтэж бэртсэн, шархадсан хүний тоо 5000-д хүрчээ. Мөн хэдэн арван хүн сураггүй алга болоод байна. Дэлбэрэлтийн долгионоор хэдэн арван байр байшин, автомашин өртөж, нийслэлийн олонх хорооллын барилгуудын цонх хагарчээ. 300 мянга гаруй хүн орох оронгүй болоод байна. Энэхүү дэлбэрэлтээс учирсан хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар гэж Бейрут мужийн захирагч Марван Аббуд мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэгийн Гужарат мужид коронавирусээр өвчлөгсөд хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт гал гарч найман өвчтөн амиа алджээ. 2020-08-06

Ангела Меркелийг шийтгэсэн нь буюу Америкийн цэргийг гаргах шийдвэр 2020-08-06

АНУ-ын Ерөнхийлөгчийн эдлэнд нэвтэрсэн 3 хүүхдийг саатуулжээ 2020-08-06

Атомын бөмбөгдөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв 2020-08-06

ОХУ-д коронавирусний халдварын 5267 тохиолдол шинээр илэрчээ 2020-08-06

Бейрутад болсон дэлбэрэлтийн хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар 2020-08-06

Нөхрийнхөө араг ясыг тээвэрлэж явсан эмэгтэйг саатуулжээ 2020-08-06

Кристиано Роналдо гурван давхар харшаа 4.1 сая ам.доллараар заржээ 2020-08-07

Абиг зодог тайлуулахгүй ч хагас жилийн хугацаанд дэвжээнд гарах эрхийг нь хаслаа 2020-08-07

Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай 2020-08-07

Европын комисс 33 сая гаруй еврогийн санхүүжилт Ливанд олгожээ 2020-08-07