Өнөөдөр Японоос 257 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр Японоос 257 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын /УОК/  шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. 

Тэгвэл өнөөдөр /2020.08.07/  хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах аж.

Тус онгоцоор 257 иргэн  ирэх бөгөөд  бага насны хүүхэдтэй гэр бүл 35, жирэмсэн 13, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 15, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай 93, санхүүгийн асуудалтай 59, оюутан 30 байна. Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлах юм байна.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГИЙН ХУВААРЬ

  1. Наймдугаар сарын 8-нд Франкфурт-Улаанбаатар
  2. Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  3. Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  4. Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит/
  5. Наймддугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  6. Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  7. Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  8. Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  9. Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  10. Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгт найз залуу нь гэрлэх санал тавилаа 2020-08-07

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2020 он дуустал сунгалаа 2020-08-07

Тусгаарлалтад байгаа иргэдийн хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа 2020-08-07

Цар тахлын үед сонгууль явуулах туршлагаа хуваалцахыг Киргизийн тал хүслээ 2020-08-07

Гадаадад гацсан иргэдийг хялбар бүртгэх цахим систем танилцуулав 2020-08-07

Өнөөдөр Японоос 257 иргэн эх орондоо ирнэ 2020-08-07

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2020-08-07

Эхний 7 сард гадаад худалдааны тэнцэл 846 сая ам.долларын ашигтай гарчээ 2020-08-07

Нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр өөрчлөлт орно 2020-08-07

Улс хоорондын буухиа шуудан "EMS"-ийн Монгол дахь салбарыг нээв 2020-08-07

“Эко-Алтанзаамар”-ын уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөний улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 2020-08-07