Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгт найз залуу нь гэрлэх санал тавилаа

Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгт найз залуу нь гэрлэх санал тавилаа

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэгт найз залуу Г.Мөнгөнбаяр нь гэрлэх санал тавьжээ.

Г.Угалзцэцэг Инстаграмдаа “Бидний ойн өдөр. Ажлаа, хичээлээ дуусаад гараад ирсэн бөөн гэнэтийн бэлэг. Жимийнхэн бүгд хуйвалдаад л. Гэрлэх санал тавиад л ккк

Үргэлж дэргэд минь байж, хамгийн сайн найз, найз залуу, хүүхдүүдийн маань аав чамдаа ойн баярын мэнд хүргэе” гэсэн байлаа.

Г.Угалзцэцэг дээд сургуулиа төгсөөд гэр бүл зохиож, хүү, охин хоёр төрүүлжээ. Тэрбээр амьдрал нь тэгширсэн хойноо фитнессээр хичээллэж эхэлсэн байна. Амжилтаар дүүрэн бүсгүйн нөхрийг Г.Мөнгөнбаяр гэдэг. Тэрбээр удам дамжсан зураач. Төрийн шагналт, УГЗ, байгалийн нэрт зураач асан Цэмбэлдорж агсны ач хүү юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.