Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа Засаг дарга нарт хариуцлага тооцно

Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа Засаг дарга нарт хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөгдөх журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, “Агаарын тухай хуульд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно хэмээн заасан. Энэ дагуу дөрвөн бүсэд хуваасан бөгөөд нэгдүгээр бүсэд хамрагдсан хороод сайжруулсан хатуу түлш хэрэглэнэ. Харин хоёр, гуравдугаар бүс цахилгаан болон бусад эх үүсвэрээр үе шаттайгаар холбох бол дөрөвдүгээр бүс бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох юм. Бүсэд шинээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо тус тус нэмэгдэж байна. Нийслэлийн агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоосноор агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг тогтоох ач холбогдолтой” гэсэн юм.

Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэх зөвлөлийн хуралд дүүргүүдийн Засаг дарга нарыг хүрэлцэн ирэхийг урьсан болохыг хэлсэн.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдолтой тэмцэх асуудал салбарын бүх сайд нарын эрхлэх асуудалд бий. Дүүргийн удирдлагууд Засаг даргын зөвлөлийн хуралд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар оролцох ёстой байтал Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нараас бусад нь ирээгүй байна. Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа Засаг дарга нартай би хариуцлага тооцно. Хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн удирдлагуудад утааны асуудал хамаагүй юм шиг, үл тоож байна.  Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах гээд чухал асуудлыг хотын удирдлагууд хэлэлцэж байхад дүүргийн удирдлагууд ийм хариуцлагагүй байж болохгүй” хэмээлээ.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг шинэчлэх саналыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулж, батлуулахаар болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улс хоорондын буухиа шуудан "EMS"-ийн Монгол дахь салбарыг нээв 2020-08-07

“Эко-Алтанзаамар”-ын уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөний улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 2020-08-07

Нийтийн тээврийн цахим картыг хэвшүүлэхэд 400 шалгагч ажиллаж байна 2020-08-07

Баривчлах байр болон зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа 2020-08-07

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 12 338 279 болжээ 2020-08-07

Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа Засаг дарга нарт хариуцлага тооцно 2020-08-07

Монгол Улсын Шадар сайд Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа 2020-08-07

МУИС-ийн хичээлийн төв байрыг соёлын өвийн хамгаалалтад авна 2020-08-07

Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ 2020-08-07

Монгол Улс 16 мянга 117 иргэнээ татан аваад байна 2020-08-07

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 2020-08-08